HUMTTO БРЭНДИЙН ТУХАЙ


HUMTTO бол аялал, адал явдал, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилготой, дэлхийн хэмжээний outdoor брэнд юм. Анх уулын болон аяллын зориулалттай гутал, үүргэвчний хөгжүүлэлтээс эхэлсэн тус брэнд өнөөдөр гутал, хувцас, үүргэвч, майхан болон аяллын төрөл бүрийн хэрэгслийг нэг дор хөгжүүлж, үйлдвэрлэдэг цогц outdoor брэнд болон өргөжжээ. Брэндийн бүх бүтээгдэхүүн нь дизайн, судалгаа хөгжүүлэлт (R&D), инновацийг нэгтгэсэн шийдэлд тулгуурлан бүтээгддэг.







Бүтээгдэхүүний төрөл

HUMTTO нь outdoor болон өдөр тутмын хэрэглээнд зориулсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

  • Аялал, уулын болон trail гутал
  • Outdoor болон өдөр тутмын хувцас
  • Үүргэвч
  • Майхан
  • Малгай, оймс болон бусад дагалдах хэрэгсэл

Бүтээгдэхүүн бүр нь тав тух, удаан эдэлгээ, хөнгөн жин, найдвартай хамгаалалт болон орчин үеийн загварыг хослуулсан байдлаар бүтээгддэг.  


Дэлхий даяарх хөгжил

HUMTTO нь онлайн болон офлайн худалдааны нэгдсэн стратегийг амжилттай хэрэгжүүлж, дэлхийн 55 гаруй улс, бүс нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. АНУ, Герман, БНСУ, Чили, Монгол, Израиль, Турк, Иран, Балба зэрэг олон улсын зах зээлд хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн outdoor брэндийн нэг болжээ. Өнөөдрийн байдлаар 600 гаруй албан ёсны франчайз дэлгүүртэй бөгөөд олон мянган ажилтны хүчээр дэлхийн хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн хүргэсээр байна.


HUMTTO-гийн эрхэм зорилго

Илүү хол аялж, илүү үзэсгэлэнтэй байгальтай учрах боломжийг хүн бүрт бүрдүүлэх.

Энэхүү зорилгын хүрээнд HUMTTO нь инноваци, чанар, тав тухыг хослуулсан бүтээгдэхүүн хөгжүүлж, хэрэглэгч бүрийн аялал, адал явдлын найдвартай хамтрагч байхыг зорьдог.