Үйлчилгээний нөхцөл
Та www.humtto.mn цахим худалдааны сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх түүнтэй холбоотой бүх харилцааг зохицуулах Үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу.
НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь www.humtto.mn цахим худалдааны сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх болон үүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах цахим худалдааны сайтаар бараа, үйлчилгээ худалдан авах эрхтэй болно.
- Хэрэглэгчийн захиалга амжилттай болсноос хойш 1-3 хоногийн дотор захиалагчийн оруулсан хаягт хүргэнэ.
- Цахим худалдааны тэмдэгтүүд нь “HUMTTO MONGOLIA”-гийн өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндийн өмч болно. Компанийн лого, нэр болон бусад загварыг хуулбарлах, ошруулах, дуурайх, зөвшөөрөлгүй өөр бусад зүйлд ашиглахыг хориглоно.
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Хэрэглэгч цахим худалдаан сайтад өөрийн хүсэлтээр бүртгүүлэх, мэдээллээ засах, шинэчлэх, төлбөрийн нөхцөл болон хүргэлтийн төрлүүдээс сонголт хийх, бүрэн эрхтэй.
- Хэрэглэгч цахим худалдааны сайтад нэвтрэх мэдээллээ бусдад задруулахгүй байх, задруулснаас холбогдож үүсэх аливаа асуудлаас сэргийлэх үүрэгтэй. Мэдээллийн нууцаа бусдад задруулснаас үүдэлтэй аливаа хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
- Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, заавар, мэдээллийг авах, шаардах эрхтэй.
- Хэрэглэгч вэбсайтын мэдээлэл, үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
- Хэрэглэгч бүртгэл болон онлайн захиалгатай холбоотой оруулсан мэдээлэл (утасны дугаар, хүргэлтийн хаяг, захиалгын төлбөрийн мэдээлэл) үнэн зөв оруулах үүрэгтэй. Буруу, алдаатай мэдээлэл оруулснаас үүсэх хариуцлагыг хэрэглэгч бүрэн хариуцна.
ГУРАВ. HUMTTO MONGOLIA-ГИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- www.humtto.mn цахим худалдааны сайтаар зөвхөн албан ёсны эрхтэй, Монгол улсад худалдан боловсруулах зөвшөөрөлтэй, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг борлуулах, үнэн зөв мэдээлэл хүргэх үүрэгтэй.
- Хэрэглэгчийн худалдан авалт хийхэд оруулсан хувийн мэдээллийг бусад зорилгоор ашиглахгүй байх, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
- Хэрэглэгчийг захиалгын талаарх мэдээллээр хангах, захиалгыг үнэн зөв хүргэх үүрэгтэй.
- Өөрийн борлуулж буй бүтээгдэхүүний бүх төрлийн мэдээлэл, үнэ тариф, үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах, шинэчлэх, засварлах бүрэн эрхтэй.
- Өөрсдийн буруугаас шалтгаалан захиалгад алдаа гарсан бол гомдлыг барагдуулах үүрэгтэй.
- Хэрэв хэрэглэгчийн гаргасан санал гомдлыг үндэслэлгүй гэж үзэх, байгууллагаас шалтгаалсан гомдол биш бол барагдуулахаас татгалзах эрхтэй.
ДӨРӨВ. ЗАХИАЛГА, ТӨЛБӨР ТӨЛӨЛТ
Захиалга хийх:
- www.humtto.mn цахим худалдааны сайтаар 24 цагийн турш захиалга хийх боломжтой.
- Та вэбсайтад хэрэглэгчээр бүртгүүлэн захиалга хийх боломжтой.
Төлбөр төлөх:
- Хэрэглэгч захиалга хийхдээ бүх банкны карт, бүх төрлийн онлайн хэтэвч (Qpay, Social Pay, Monpay гэх мэт), PocketZero, StorePay, Sono зэрэг онлайн төлбөрийн аргаас сонгон төлбөрөө төлсөн тохиолдолд төлбөрийн мэдээлэл системд орж ирсэнээр захиалга автоматаар баталгаажан хийгдэнэ.
- Хэрэглэгч захиалга баталгаажсанаас хойш захиалгыг цуцлах, өөрчлөх, буцаах боломжгүй.
- Хэрэглэгчийн оруулсан мэйл хаягаар захиалга хийгдсэн, захиалга баталгаажиж гүйцэтгэх шат руу шилжсэн болон амжилттай хийгдэж, хүргэлт рүү шилжсэн тухай имейл илгээгдэнэ.
- Захиалгын төлбөр 100% хийгдсэн, тэр тухай мэдээлэл төлбөрийн нөхцөлийг хариуцагч байгууллагаас манайд системд бүртгэгдсэн тохиолдолд захиалгыг бүрэн амжилттай хийгдлээ гэж тооцно. Захиалга хийхдээ ашигласан банк эсвэл төлбөрийн системд асуудал үүссэнээс болж төлбөр шилжигдээгүй, түүнээс шалтгаалж захиалга баталгаажихгүй саатсан тохиолдолд үүсэх аливаа асуудалд HUMTTO MONGOLIA хариуцлага хүлээхгүй.
- Мөн хэрэглэгч HUMTTO MONGOLIA https://www.facebook.com/humtto.mn пэйж хуудсын чатаар илгээх, эсвэл 7777-0803 10.00-20.00 цагийн хооронд холбогдож тусламж, мэдээлэл авах, санал хүсэлт гаргах боломжтой.
ТАВ. ХҮРГЭЛТ
- Онлайн захиалгын хүргэлтийн төлбөр үнийн дүнгээс үл хамааран хүргэлт 8,000₮ байна.
- Хэрэглэгчийн захиалгыг амжилттай баталгаажсанаас хойш 1-3 хоногт хүргэлт хийгдэнэ.
- Олон нийтийг хамарсан онцгой байдал, бүх нийтийн амралтын өдөр, давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хүргэлтийн хугацаа хойшлогдож болно.
- Хэрэглэгчийн захиалга хүргэлтийн компанид шилжих үед захиалга хийхэд хэрэглэгчийн мэйл хаягаар энэ тухай мэдээлэл очно.
- Хэрэглэгчийн захиалга амжилттай хийгдэж, хүргэлтийн компанид шилжсэн тохиолдолд хаяг, мэдээллийг солих боломжгүй ба зөвхөн хүргэлтийн компани руу шууд холбогдож хүсэлт гаргана. Үүнтэй холбоотой үүсэх нэмэлт зардал, асуудалд HUMTTO MONGOLIA хариуцлага хүлээхгүй.
- Хэрэглэгч захиалга хийхдээ хүргэлтийн хаяг, утасны дугаараа зөв оруулах үүрэгтэй ба буруу мэдээлэл оруулснаас үүдэн гарах асуудлыг өөрөө бүрэн хариуцна.
- Буруу хаяг оруулах, хаягийн мэдээлэл дутуу оруулах, захиалга хүргэгдэх үеэр хүлээн авах боломжгүй байх, өгсөн хаяг дээрээ байхгүй байх, утас холбогдохгүй байх зэрэг хэрэглэгчээс шалтгаалсан асуудлаар хүргэлт буцаагдсан тохиолдолд HUMTTO MONGOLIA хариуцлага хүлээхгүй. Энэ тохиолдолд дахин хүргэлтэнд шилжүүлэх бол төлбөр 8,000₮ эсвэл үйлчлүүлэгч дэлгүүр дээр ирж авах боломжтой.
- Хэрэглэгч захиалгад алдаа гарсан, дутуу очсон, тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтийн дагуу холбогдож, HUMTTO MONGOLIA шалтгаасан асуудлыг бүрэн барагдуулна.
- Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах тохиолдолд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.